Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, төрийн байгуулалтын хөгжлийн хороо цахимаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хэсгийг байгуулж, нутаг дэвсгэрийг зарлах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2. Эрх зүй, төрийн байгуулалтын хөгжлийн хорооны 2024 оны төлөвлөгөөг батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэж санал, дүгнэлт гарган ээлжит 30-р хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.