Өнөөдөр ИТХ-ын Иргэний оролцоо, хамтын ажиллагааны хөгжлийн хорооны хоёрдугаар хуралдаан цахимаар хуралдаж, дүүргийн Алдарт эхийн I, II дугаар зэргийн одонгоор шагнуулахаар болзол хангасан эхчүүдийн материалыг хэлэлцлээ.
Энэ онд “ЭХИЙН АЛДАР-I” зэргийн одонгоор 17 иргэн, “ЭХИЙН АЛДАР-II” зэргийн одонгоор 159 иргэн буюу нийт 176 иргэний материалыг хороодоос ирүүлсэн бөгөөд хуралдаан оролцсон гишүүдийн 100%-ийн дэмжсэн саналтайгаар 03 дугаар сарын 27-нд хуралдах ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.