Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ГАМШГИЙН АЮУЛЫГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДУУТ ДОХИОГООР АЖИЛАЛАА

2024-03-28

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугардаг. Үүний дагуу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагууд дүүргийн Тамгын газрын байрны өмнө дуут дохиогоор ажиллах дадлага сургуулийг 16:00 цагт зохион байгууллаа.
 
Байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшигт байнгын бэлэн байх, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах үүднээс Засгийн газрын тогтоолоор жил бүр зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.
 
Гамшгийн дуут дохио эхний удаа дуугарахад иргэд “Нуугд-Суу-Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох ёстой.
 
Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гарын доорх зүйл ашиглан толгойгоо хамгаална. Ингэхдээ гүйхгүй, эргэж буцахгүй, хашгирахгүй, түлхэлцэхгүйгээр барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларах ёстой.
 
Гурав дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгнө.
 
Үүний дагуу дадлага сургуульд идэвхтэй оролцож, нийт ажилтан, албан хаагчид хамрагдаж, гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор ажиллан, бэлэн байдлын үзлэг хийж, аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%