Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ХӨНГӨВЧЛӨХ ТАСГИЙН 1 ӨРӨӨГ БҮРЭН ТОХИЖУУЛЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2024-03-29

Энэ онд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байгаа ба "Иргэдийн оролцоотой бүтээмжийн жилийн хүрээнд энэхүү тасгийг тохижуулсан байна.
Уг ажлыг Налайх дүүргийн ИТХ дахь эмэгтэйчүүдийн зөвлөл санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд тухайн тасгийн бодит байдалтай газар дээр нь танилцсанаар ийнхүү биелэлээ оллоо.
Уг арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын Хурлын дарга П.Нарантуяа болон ИТХ-ын Төлөөлөгчид оролцож иж бүрэн тохижуулсан өрөөг холбогдох албан хаагчдад хүлээлгэн өгсөн.
Хөнгөвчлөх эмчилгээний тасаг нь нийт 5 өрөөтэй ба хүнд өвчтөй хүмүүсийг эмчилж, сувилах таатай орчин нөхцөл бүрдүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн.
Налайх дүүргийн ИТХ-ын Ажлын алба нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах ажилд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын байгууллага, шашны байгууллагуудад бусад өрөөг тохижуулах төсөл бичиж хүргүүлэн ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%