Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ДҮҮРГИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН 2024 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2024-03-29

Налайх дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2024 оны анхдугаар хуралдаан 85 хувийн ирцтэйгээр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцлээ.
Тус хуралдаанаар:
• Налайх дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулж, батлах;
• Цаг үеийн шинжтэй бусад асуудлуудыг тус тус хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан дүүргийн “Гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ”-г хийлгэх төсвийг дээд газарт уламжлан, хэрэгжүүлж ажиллах талаар Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт зөвлөмжийг хүргүүллээ.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 6
4 / 67%
2 / 33%
0 / 0%