Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны 2 дугаар хуралдаан Иргэний танхимд хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Үүнд:
1.Налайх дүүргийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай
2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны 2024 оны төлөвлөгөө батлах тухай асуудлуудыг хэлэлцэж
Төлөвлөгөөг баталж, Төсөвт тодотгол хийх асуудлыг дэмжин дүүргийн ИТХ-ын гучин нэгдүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхээр санал дүгнэлт гаргалаа.