Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХӨГЖЛИЙН ХОРООД ХАМТРАН ХУРАЛДЛАА

2024-04-03

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцоо, хамтын ажиллагааны хөгжлийн хороо болон Эрх зүй, төрийн байгуулалтын хөгжлийн хорооны хамтарсан хуралдаанд нийт 9 төлөөлөгч оролцож дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Үүнд:
1. Дүүргийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын дүрэм батлах тухай
2. Сонгуулийн сурталчилгааны зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүй байршуулах байршил тогтоох тухай
3. Төрийн дээд одон медалиар шагнагдах иргэдийг дэмжих тухай асуудлуудыг тус тус хэлэлцэв.
Уг хуралдаанаар хэлэлцэх асуудал болох “Дүүргийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын дүрэм батлах тухай” асуудлыг дахин сайтар боловсруулж дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр санал дүгнэлт гаргалаа.
Бусад асуудлуудыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 31 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%