Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

НАЛАЙХ ДҮҮРЭГТ НЭГЭН ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

2024-04-09

Налайх дүүргийн 331 дүгээр цэцэрлэгийн барилга 7-р хорооны нутаг дэвсгэрт ашиглалтад орж үйл ажиллагаа эхлүүллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын Хурлын дарга П.Нарантуяа, Төлөөлөгч, Засаг даргын орлогч Н.Мандуул, 7-р хорооны Төлөөлөгч С.Тунгалаг, О.Энхтайван, Төлөөлөгч Х.Анхбаяр болон сургууль, цэцэрлэгийн удирдлагууд оролцлоо.
Тус цэцэрлэгийг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн “Бриж констракшн” ХХК гүйцэтгэж, ашиглалтад орууллаа.
Уг цэцэрлэг 240-300 хүүхдийн хүчин чадалтай ба өнөөдрийн байдлаар 156 хүүхэд цэцэрлэгтээ хамрагдсан байна. Будаг нь үнэртсэн шинэхэн цэцэрлэгээ хүлээн авч байгаа 331 дүгээр цэцэрлэгийн хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%