Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, байгаль орчны хөгжлийн хороо өнөөдөр 9 дэх хуралдаанаа зохион байгуулав.
Уг хуралдаанаар дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлт, Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөний төсөлтэй танилцсан. Мэдээллийг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Тамир хийсэн. ИТХ-ын Төлөөлөгчид оролцож, асуулт асууж, тодруулга авсан. Хуралдаанд бэлтгэсэн танилцуулга, мэдээлэл дутуу байгааг онцолж, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хөгжлийн хорооны хуралдаанаар дахин хэлэлцүүүлж, санал дүгнэлт гаргах нь зүйтэй хэмээн гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэлээ