Цагдаагийн Ерөнхий газраас зохион байгуулж буй “Албан хаагч-Таны төлөө” аяны хүрээнд алба хаагчдад төрийн албан хаагчийн сахилга, хариуцлага, ёс зүй, Цагдаагийн алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолын талаарх мэдлэг мэдээлэл олгох нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд “Цагдаагийн албан хаагчийн харилцаа, хандлага” сэдвээр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга П.Нарантуяа, “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, “Хувь хүний хөгжил” сэдвийн хүрээнд дүүргийн Засаг даргын орлогч Н.Мандуул нар сургалт хийж, харилцан санал бодлоо солилцлоо.