Дүүргийн ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо, Хот байгуулалт, байгаль орчны хөгжлийн хороо, Цахим инновацийн хөгжлийн хороодын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр хуралдлаа.
Тус хуралдаанаар Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2023 оны арга хэмжээний төлөвлөгөөний жилийн эцсийн биелэлт /2,3,5,6 дугаар бүлэг/, Дүүрэгт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний биелэлт /“Аялалын хөтөч-Үзэсгэлэнт Налайх”, “Байгаль экологи-ногоон орчинтой жишиг дүүрэг”/, Дүүрэгт 2023 онд хэрэгжүүлсэн төсөвтэй арга хэмжээнүүдийн хэрэгжилт, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт, Нийслэл дэх Төрийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж буй ажлын тайлан гэсэн дээрх асуудлуудыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргаж ИТХ-ын 27-р хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.