Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

“ШАТАР СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 12 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН”-ИЙ АНХАН ШАТНЫ ТЭМЦЭЭН ДҮҮРЭГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-11-25

✅ “Монгол Улсын Үндсэн хууль”-ийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн”-ий анхан шатны тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дүүрэгт зохион байгуулагдлаа.

✅Уг тэмцээний 1 дүгээр байр Б.Мөнхнасан, 2 дугаар байр Ж.Баттүвшин, 3 дугаар байр Б.Цэрэнтогтох, 4 дүгээр байр Н.Бямбагэрэл, 5 дугаар байр Д.Мөнхбаатар, 6 дугаар байр Д.Туяахүү нарт Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох батламж, мөнгөн шагналыг гардуулан өглөө.

✅Тус тэмцээнд шалгарсан тамирчид 2023 оны 12 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд тэмцээний 2 дугаар шат буюу Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, амжилттай оролцсон тохиолдолд 2024 оны 01 дүгээр сарын 06,07-ны өдрүүдэд  Монгол Улсын Төрийн ордонд зохион байгуулагдах “Улсын аварга шалгаруулах тэмцээн”-нд оролцох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%