"Монголын үндэсний бичиг үсгийн баяр"-ын өдрийг тохиолдуулан, 2023 оны "Иргэдийн оролцоотой-Соёлын жил" болгон зарласантай холбогдуулан зохион байгуулсан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит ‘’Үндэсний бичиг мину-2023’’ уралдааныг /ур чадварын сорилт/ энэ сарын 11,12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, өнөөдөр ур чадварын сорилтын дүнг танилцуулан, шагналыг гардууллаа.
Энэ жил тус уралдааныг дүүргийн төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд болон архив, бичиг хэргийн ажилтнуудын дунд зохион байгуулж, дараах байдлаар шалгарлаа.
1. Удирдах албан тушаалтан:
"Тэргүүн байр" - М.Баттулга /ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга/
"Дэд байр" - Ж.Одгэрэл /140 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч/
"Гутгаар байр" - Н.Анхбаяр /Ерөнхий боловсролын 160 дугаар сургуулийн захирал/
2. Архив, бичиг хэргийн ажилтан:
"Тэргүүн байр" - Д.Хулан /1 дүгээр хорооны зохион байгуулагч/
"Дэд байр" - Э.Оюунгэрэл/123 дугаар цэцэрлэгийн арга зүйч/
"Гутгаар байр" - Г.Мөнхөө /Дотоод аудитын албаны дотоод аудитор/ нар тус тус шалгарлаа.
ТА БҮХНИЙ ЦААШДЫН АЖИЛ, ХӨДӨЛМӨРТ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.