
Эх хэл, бичиг үсэг, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үеийнхэнд өв соёлоороо бахархах бахархлыг бий болгох, “Монгол хэлний тухай хууль”-д зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах болсонтой холбогдуулан дээрх ‘’Үндэсний бичиг мину’’ уралдаан нь 2 дахь жилдээ ийнхүү амжилттай зохион байгуулагдлаа.