Солонгос улсын Гёнги мужийн Галын албаны академид Гал сөнөөгч, аврагчийн мэргэжил дээшлүүлэх 14 хоногийн сургалтад 21 аймаг, 9 дүүргээс нийт 10 албан хаагч хамрагдахаар шалгарсаны дотор Налайх дүүргийн 1 дүгээр хорооны иргэн, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах 28 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Цэрэндоржийн Түвшинжаргал шалгарч, дүүргээ төлөөлөн оролцохоор боллоо.
Ц.Түвшинжаргал нь Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагчаар 3 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2023 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн “Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн”-д Тэргүүн байр, 2023 онд Нийслэлийн Онцгой байдлын газрын “Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн”-д Тэргүүн байр тус тус эзэлж байсан, дүүргийн тэргүүний залуучуудын төлөөлөл юм.
Дүүргийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга П.Нарантуяа онгоцны зардалд 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасны хүрээнд "БАТЛАМЖ"-ийг өнөөдөр зөвлөлийн дэд дарга, Нийслэл, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гардуулан өглөө.