Өнөөдөр Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нарантуяа, дүүргийн Засаг даргын Орлогч Н.Мандуул нар дүүргийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Хэлтсийн албан хаагчидтай уулзаж, тэдний санал сэтгэгдлийг нь сонсож, төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй, хөнгөн шуурхай хүргэж, харилцаа, хандлага дээрээ анхаарч ажиллах үүрэг чиглэлийг өглөө.