Өнөөдөр Монголын Гэр Бүлийг Алдаршуулах Төвийн удирдах зөвлөлийн шийдвэрээр Монголын мянга мянган ээжүүдээс онцгойлон шалгарч, удам судрынхаа нэр хүндийг өндрөөс өндөрт өргөж, олон сайхан хөвгүүдийг төрүүлсэн Налайх дүүргийн 7 дугаар хорооны иргэн Д.Пагма нь 5 хүү, Д.Чинбат нь 3 хүү, О.Лхамжав нь 4 хүү, 3 дугаар хорооны иргэн Г.Мөнх-Эрдэнэ нь 3 хүү дараалан төрүүлсэн тул "ДАРХАН БЭР" хүндэт тэмдэг авсныг Налайх дүүргийн Засаг даргын Орлогч Н.Мандуул, Гавьяат багш Ц.Тунгалаг нар гардуулан өглөө.
Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар Сайд С.Амарсайханы гарын бэлгийг гардуулан өгч, баяр хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүссэн юм.
ТА БҮХЭНДЭЭ ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.