XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярын босгонд төрдөө үнэлэгдэж, салбартаа үр бүтээлтэй ажилласан ахмадууд болон иргэдийг салбарын шагналаар шагналаа.
Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд Дүүргийн Засаг дарга Ч.РАДНААБАЗАР, Засаг даргын орлогч С.ТУНГАЛАГ болон Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч С.ЯЛАЛТ, Х.ЭНХБАТ, Д.ЧИНБАТ болон 8 хорооны засаг дарга нар оролцлоо.
Шагнагдсан “НАЛАЙХ”-чууддаа баяр хүргэж, ажил, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.