Өнөөдрийн хуралдаан 84%-ийн ирцтэйгээр хуралдаж байгаа бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
1. Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй оршуулгын газруудын үйл ажиллагааны талаарх ажлын хэсгийн дүгнэлт, цаашид авах арга хэмжээний тухай,
2. Төрийн дээд одон медалиар шагнагдах иргэдийг дэмжих тухай,,
3. Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, журамд өөрчлөлт оруулах тухай
4. Дүүргийн Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүн, журамд өөрчлөлт оруулах тухай,
5. Төлөөлөгчдийн ёс зүйн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
6. Хороодын иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны дарга нарт урамшуулал олгох тухай