Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, эрх зүйн үр дагаврын талаар иргэд олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах, хүүхэд залуучуудад тайлбарлан таниулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд байгууллага, иргэдийг татан оролцуулж, анхаарлыг хандуулах, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдааг нэмэгдүүлэх зорилгоор Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газар, Дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран Ирээдүйгээ хамгаалъя уриан дор дүүргийн нутаг дэвгэрийн хэмжээнд "АНЗААР" аян өрнөж 2 өдрийн танхимын сургалтыг зохион байгуулж байна.