Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүний эрхийг хангах үндэсний хороо, "Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн" ТББ хамтран, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд нийслэл болон 9 дүүргийн ИТХ-ын 30 Төлөөлөгч “Хүний эрхийн манлайлагч-Төлөөлөгч” хөтөлбөрт оролцлоо.
Тус хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад дүүргийн 6 Төлөөлөгч тэнцэж, хамрагдсан бөгөөд 1-р хэсгийн сургалтаар хүний эрхэд суурилсан хандлага, төсөв, дүн шинжилгээ, хянан магадлагаа, хот төлөвлөлт, өргөдөл гомдол шийдвэрлэлт, жендэрийн мэдрэмж, тэгш хамарсан бодлого зэрэг сэдвээр суралцаж, Төлөөлөгчид өөрийн төлөөлөх нутаг дэвсгэрт иргэдийн санаа бодлыг нээлттэй сонсох, хүний эрхийн асуудлаарх өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, санаачилга өрнүүлсэн юм.