Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Зөвлөл болон Хот байгуулалт, байгаль орчны хөгжлийн хорооны өргөтгөсөн хуралдаан болж, дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй оршуулгын газруудын гэрээг дүгнэсэн тухай болон цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцэж, эцсийн шийдвэрийг 02 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдах ИТХурлын ээлжит 21 дүгээр хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.
Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Хүний эрхийг хангах Үндэсний хороо, Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх төслөөс хамтран зохион байгуулж буй "Хүний эрхийн манлайлагч-Төлөөлөгч" хөтөлбөрийн сургалтад ИТХ ын Төлөөлөгчид хамрагдах хугацаа давхацсан тул 02 дугаар сарын 10-ны өдөр товлосон хуралдааны товыг 02 дугаар сарын 15-ны өдөр болгон өөрчлөх асуудлыг хэлэлцэж, хуралдааныг хойшлууллаа.