Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН 2 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2023-02-03

✅Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл 2 дугаар хуралдаанаа цахимаар хийж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг баталлаа. 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагт дүүргийн ИТХ-ын 21 дүгээр хуралдаан хийж, дараах асуудлыг хэлэлцэхээр боллоо.

✅Иргэдээс ирүүлсэн санал гомдлын дагуу дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй оршуулгын газруудад Ажлын хэсэг ажилласан тухай, дүгнэлт, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэхээр боллоо. Хуралдааныг цахим сүлжээгээр шууд дамжуулан хүргэх тул иргэд та бүхэн өөрсдийн санал бодлоо бичиж оролцоорой.

✅Түүнчлэн уг хуралдаанаар Төлөөлөгчдийн ёс зүйн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журамд өөрчлөлт оруулах тухай, Төрийн дээд одон медалиар шагнагдахаар ирүүлсэн материалыг дэмжин уламжлах тухай, бусад зэрэг 6 асуудлыг хэлэлцэх юм. 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%