Өнөөдрийн хуралдаанаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүн 2022 онд хийгдсэн ажил дээр дүгнэлт хийж 2023 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөн дээрээ санал хүсэлт дэвшүүлэн хуралдлаа.
2023 онд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг шинэ шатанд ахиулж ажиллах чиглэл баримтлан хэд хэдэн ажлыг эрчимжүүлэн хийх санал дэвшүүллээ.
Үүнд:
1.Хүүхэд, өсвөр насныханд эрх зүйн мэдлэг олгох, гэмт хэрэг зөрчлөөс урдьчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл боловсролын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх,
2. Гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үндсэн чиг үүргийг хамтарсан багууд үр дүнтэй хэрэгжүүлэх
3. Зөрчлийн тухай хууль, эрүүгийн хэргийн тухай хууль хууль, согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зэргийг иргэд олон нийтэд зөв сурталчилан таниулах хүрээнд салбар бүр хууль сурталчилах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах,
4. Камержуулалтыг дахин нэмэгдүүлэх, сайжруулах
5. Цахим гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах зэрэг санал санаачлагыг дэвшүүлэн төлөвлөгөөндөө тусган ажилахаар боллоо.