Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулсан нийтийн санал асуулга, судалгаагаар Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар хорооноос сонгогдсон Төлөөлөгч Сүхээгийн Ялалт "Жендэрийн мэдрэмжтэй манлайлагч"-аар шалгарлаа.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр үр дүнд хүрсэн манлайлагч эрэгтэй удирдагчийг тодруулах зорилгоор энэхүү үйл ажиллагаа зохион байгуулагдсан бөгөөд 879 эрэгтэй Төлөөлөгчөөс нийт 33 жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчийг тодруулсан байна. Энэ нь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутаг, байгууллагадаа жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагаа зохион байгуулах, олон нийтийн жендэрийн мэдлэг ойлголтыг бэхжүүлэх болон хуулийн хэрэгжилт, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зэрэг нөлөөллийн ажлуудыг хийхэд чиглэгдэх юм.