Гудамж талбайд халтиргаа гулгаа ихсэж байгаатай холбогдуулан дүүргийн аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан “НАЛАЙХЧУУДЫН СЭТГЭЛ” бүх нийтийн цас цэвэрлэгээнд Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нарантуяа, Ажлын албаны 11 албан хаагч оролцож, дүүргийн Засаг даргын 2022 оны А/354 дүгээр захирамжаар хариуцуулсан Засаг даргын Тамгын газрын байрны урд талын нийтийн эзэмшлийн зам, явган хүний замын цас, мөсийг цэвэрлэж, ажиллалаа.