Олон улсын Улаан загалмай, Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос жил бүрийн 12 дугаар сарын 05-ны өдрийг Олон улсын сайн дурын идэвхтний өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд манай дүүрэгт мөн адил энэ өдрийг сайн дурын идэвхтнүүдийн хамт тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус өдрийн үйл ажиллагаанд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Улаан загалмай хорооны тэргүүн П.Нарантуяа, Засаг даргын Орлогч Н.Мандуул, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Г.Сувдаа болон дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Цогзолмаа, Налайх дүүргийн Залуучуудын клуб, Good Neighbors Налайх ОНХХ, Giftbox ТТБ-ын залуучууд оролцлоо. Үйл ажиллагааны үеэр сайн дурын 5 идэвхтнийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Жуух бичиг", "Баярын бичиг"-ээр тус тус шагналаа.