Хамтарсан багийн гишүүдийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хэрэгцээтэй мэргэжлийн ур чадвар, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор дүүргийн 8 хорооны Хамтарсан багийн гишүүдийн дунд чадавхжуулах сургалтыг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Багахангай Налайх дүүргийн Улсын прокурорын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.