"Засаг даргын Явуулын өрөө" арга хэмжээний хүрээнд өнөөдөр 5 болон 6 дугаар хорооны иргэдтэй Соёлын ордонд уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар өнгөрсөн онуудад хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тайлан илтгэл тавихын зэрэгцээ иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа, санал асуулга авч байна.
Мөн дүүргийн Засаг даргын орлогч Н.Мандуул иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол түүний шийдвэрлэлтийн талаар танилцуулсан бөгөөд энэ үеэр Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээллийг хүргэж ажилласан бөгөөд "Засаг даргын Явуулын өрөө" арга хэмжээ 4 өдөр үргэлжилж ийнхүү өнөөдөр дууслаа.