2021 онд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаа иргэдэд тайлагнаж, санал хүсэлтийг хүлээн авах зорилгоор "Засаг даргын Явуулын өрөө" арга хэмжээг хороо тус бүрээр зохион байгуулж байна
Өнөөдөр 1 болон 2 дугаар хорооны иргэдтэй халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, 50 хувийн дүүргэлттэйгээр уулзалт зохион байгуулж байгаа бөгөөд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайлаг танилцуулж байна.
Мөн тус арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа болон тус хороодоос сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгч нар, байгууллагын удирдлагууд оролцож, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байна.