Хуралд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нарантуяа оролцож, дүүргийн удирдах албан тушаалтнуудын хийж хэрэгжүүлсэн ажлуудтай танилцан, жилийн эцэс болж байгаатай холбогдуулан дутуу ажлуудаа гүйцээх, хариуцсан ажлаа дор бүрнээ эрчимжүүлж ажиллахыг анхаарууллаа.
Мөн төрийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр олон олон ажлыг хийх боломж байгааг харуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 5 болон 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Дундаж хурд" хэмжигч камерын хөл суурилуулах ажилд дэмжлэг үзүүлэн, хамтарч ажилласан дүүргийн Политехникийн коллежийн хамт олонд "ТАЛАРХАЛ", 500.000 төгрөгийн хамт гардуулан өглөө.