Коронавируст халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид “Хишиг өдөр” арга хэмжээг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэст зохион байгууллаа.
Энэ арга хэмжээний гол зорилго нь Коронавируст халдварт цар тахлын үед байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа цагдаа болон онцгой байдлын хэлтсийн албан хаагчдын ажил үүрэгтэй танилцах, тэдэнд тулгамдаж буй асуудал болон цаашид хийгдэх ажлуудын талаар ярилцан, санал солилцох, асуудлыг шийдвэрлэх зорилготой.
Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нарантуяа, Төлөөлөгч Н.Мандуул, Г.Мөнхсэлэм, Д.Наянбаяр, Т.Мөнхбат , Б.Бэлгэдэмбэрэл, Х.Маярагүль, Х.Энхбат нар Цагдаагийн хэлтсээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу 1,2,3,4,8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэсгийн цагдаа нартай хамт хөдөлгөөнт болон эргүүл хяналтын үүргийг гүйцэтгэлээ.