Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭСТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАА

2020-12-09

Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүний гүйцэтгэж буй ажил, тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээл, ажлын нөхцөл байдалтай танилцах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид Онцгой байдлын хэлтсийн заавраар хариуцлагатай эргүүл хийх “Хишиг өдөр” арга хэмжээг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Тэргүүлэгч Л.Цэцгээ, Төлөөлөгч О.Энхтайван, С.Ялалт, А.Туяабаатар,О.Ганболд, Г.Сувдаа нар оролцож, Онцгой байдлын хэлтсийн объект болон техник тоног төхөөрөмжтэй танилцаж, Зөрлөгийн пост болон Элстэйн постонд эргүүл хийж, жижүүрийн шуурхай албанд тус тус хуваарилагдан 09:00 цагаас 16:00 цаг хүртэл онцгой байдлын хэлтсийн албан хаагчийн үүрэг гүйцэтгэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%