Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 02 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2020-12-09

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 02 дугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цахимаар хуралдаж, Хурлын ажлын хороо болон дүүргийн 2020 оны төсөвт тодотгол хийх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар дүүргийн 2020 оны төсөвт тодотголыг хийхдээ тэвчиж болох зардлуудыг танаж, төсөвт суусан ч ажил нь эхлээгүй гэрээ хийгдээгүй бүтээн байгуулалтуудыг хойшлуулж, санхүүжилтийг нь цар тахлын дэгдэлтийг зогсоох ажилд дэмжлэг үзүүлэх, болзошгүй эрсдлийг хохирол багатай даван туулахад зарцуулахаар тодотголд суулгаж баталсан юм.
Хурал 2020-2024 онд зургаан хороотой ажиллахаар баталлаа. Үүнд:
1. Эрх зүй, төрийн байгуулалтын ажлын хороо
2. Нийгмийн бодлого, хүний хөгжлийн ажлын хороо
3. Эдийн засаг, төсвийн ажлын хороо
4. Хот байгуулалт, дэд бүтцийн ажлын хороо
5. Иргэний оролцоо, санал хүсэлтийн ажлын хороо
6. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны ажлын хороо

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3328
2171 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%