Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагуудад 2020 оны 11 дүгээр сарын 11–ны өдөр ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн Т.Гэрэлтуяа Цагдаагийн хэлтсийн ахлах дэслэгч Г.Цагаанхүү, дэд ахлагч П.Батцэрэн нартай хамтран хяналт шалгалт хийж, 1, 2,3,4,7,8-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй, дараахь 9 шашны байгууллагуудад Улсын онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын захирамж, шийдвэрийг зөвлөмжийн хамт өгсөн.
1. Сайн номуун хийд
2. Ариун хурга
3. Налайх төгс сайн мэдээ
4. Амьд итгэл
5. Мөнхийн магтаал
6. Меккемечит
7. Хожмын үеийн гэгээнтүүд
8. Эзэрлэг их хайрхан
9. Монголын адвентист чуулган
Хяналт шалгалт хийх явцад үйл ажиллагаа явуулж байгаа шашны сүм хийд байсангүй, бүгд үйл ажиллагаагаа зогсоосон байв.