ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА П.НАРАНТУЯА ХЯНАЛТЫН 2 ПОСТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын алба, хороодын хамтарсан багт эргүүл хяналт хийхэд нь зориулж нийт 2,0 сая төгрөгийн шатахууныг олгож, дүүргийн 5 дугаар хорооны Элстэйн Зуун мод хэсэг болон 3 дугаар хорооны 4-н зөрлөгийн хэсгийн хяналтын постын үйл ажиллагаатай танилцан, 24 цагаар жижүүрлэн ажиллаж байгаа албан хаагчдад дархлаа дэмжих чацаргана, маск хандивлалаа.