Налайх дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа, Ажлын албаны дарга А.Ганцэцэг, мэргэжилтэн Т.Гэрэлтуяа, П.Бадамханд, Хэвлэл мэдээллийн ажилтан Э.Бат-Ирээдүй нар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1, 3, 8 дугаар хороон дээр очиж, хороодын Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, иргэний бүртгэлийн ажилтан, халамжийн ажилтан, хэсгийн дарга нар, хэсгийн цагдаа нартай уулзаж нутгийн өөрөө удирдах байгууллагын зүгээс хийгдэх ажил болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд рүү хандсан ажлуудыг цаашид хэрхэн зохион байгуулах талаар ярилцан санал бодлоо солилцон, үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Хороодын хамтарсан багаас цаашид дараах ажлуудад анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллахыг санал болголоо.
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд архи худалдаалдаг дэлгүүр, үйлдвэрүүдэд хяналт тавих, ялангуяа хямд үнэтэй архи худалдаалдаг дэлгүүрүүдэд шалгалтын ажлыг эрчимжүүлэх.
-Архи зардаггүй өдрийг 5 дахь өдөр болгох, энэ өдрийг “Гэр бүлийн өдөр” болгон үйлчилгээний газрууд иргэдэд хөнгөлөлт үзүүлэн үйлчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулах.
-Архины хамааралтай иргэд рүү чиглэсэн ажлуудыг хороо бүр тодорхой хэмжээгээр зохион байгуулдаг боловч архины эмчилгээнд явж ирээд дахин архи уух асуудал нилээдгүй гарч байгаа, иймд эмчилгээ, сургалт, нөлөөллийн ажлуудыг архины хамааралтай иргэд болон гэр бүлийн гишүүдэд нь зориулан зохион байгуулах.
-Хороодын хамтарсан баг нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаар эргүүл хяналт шалгалт хийх, цагдаа дуудлагаар алслагдсан айл өрхүүд рүү явахад шатахуун, тээврийн зардал байхгүйн улмаас хүндрэлтэй байдаг тул сар бүр тодорхой хэмжээний зардал олгох тал дээр анхаарч үзэх.
-ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтуудыг зохион байгуулах.
-Дүүргийн хэмжээнд архидан согтуурснаас үүдэн гарах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах ажлыг зохион байгуулж, үр дүнд хүрэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх.
-Хороодод суурилуулсан хяналтын камерыг бүрэн ажиллагаатай болгох, камержуулалтыг нэмэгдүүлэх, хүчин чадлыг нь сайжруулах, хяналт тавихад тодорхой төсөв хөрөнгийг шийдвэрлэх.
-8 дугаар хорооны 48-59 дүгээр байрны айлуудын халуун усны цоргоор зэвтэй ус 5-8 минутын турш гоожиж, дараа нь цэвэр ус гарч байна гэсэн гомдол гарсан тул энэ асуудлыг шийдвэрлэх.
-1 дүгээр хорооны Баянзүрхийн 6-14 дүгээр гудамжны 5 өрхийн халаалтын асуудлыг шийдвэрлэх
-Бүх хороодын нэг цэгийн үйлчилгээний байрны гадна фасадны дулаалга хийж өгөх зэрэг асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүсч санал гаргалаа.