Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2020-10-30

Шинээр томилогдсон Налайх дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 30-ний өдрийн 09:00 цагт Хурлын ажлын албаны шуурхай хуралд оролцож, албан хаагчдын ажил үүрэг, хийсэн ажлын талаар асууж, ярилцан танилцаж, нийт албан хаагчдад ажлын чиглэл, үүрэг даалгавар өглөө. Үүнд:
1. Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө гарган танилцуулах.
2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбарын зөвлөл, Улаан загалмайн хорооны хуралдаан зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах.
3. Хороодын хамтарсан багуудтай уулзалт, ярилцлага зохион байгуулах төлөвлөгөө гаргаж танилцуулах.
4. Хороодын иргэдэд тулгамдаж буй асуудлаар хэсэгчилсэн уулзалт ярилцлага хийж, хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх талаар ажил санаачлан зохион байгуулах.
5. Ажлын байрны эмх цэгц, орчин нөхцлийг сайжруулахад анхаарах.
6. Хурлын байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулсан ажлын талаарх мэдээллийг шуурхай мэдээлж, сурталчилж ажиллахад анхаарах.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3328
2171 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%