Монгол Улсын
Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаар зарлигаар
“Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө,
тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын Хувьсгалын 99 жил,
Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт
гаргасан Налайх дүүргийн харьяат зарим иргэдийг төрийн дээд одон медалиар
шагнасан байна.
Шагналыг Налайх
дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нарантуяа, дүүргийн Засаг даргын
тамгын газрын дарга Ж.Алтангэрэл, Засаг даргын орлогч С.Тунгалаг нар 2020 оны
10 дугаар сарын 29-ний өдөр Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын
танхимд гардуулан өглөө. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Алтан
гадас одонгоор 4, Хөдөлмөрийн хүндэт медалиар 3 хүн тус тус шагнагдлаа.