Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2020-10-29

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дүүргийн ЗДТГ-ын хурлын зааланд боллоо. Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь буюу төлөөлөгч Л.Цэцгээ удирдан эхлүүллээ.

Анхдугаар хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.Үүнд:

1.Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай,

2. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай,

3. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай,

4. Дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шинээр сонгогдсон 25 төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрсөн тогтоолыг танилцуулан, тэмдэг, үнэмлэхийн хамт гардуулж өглөө.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар П.Нарантуяа, Дүүргийн Засаг даргаар Ч.Раднаабазар нар тус тус нэр дэвшиж 25 төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%