Улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт
өөрчлөлт орсноор нөхөх олговор нэхэмжлэх хугацааг 2020 оны 12 дугаар сарын
31-ний өдөр хүртэл сунгаж, улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах
ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон
үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй
хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40
сая төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгох эрх зүйн орчин бүрдсэн. Энэ
хуулийн дагуу 2020 оны 10 дугаар сард Налайх дүүргийн 4-р хорооны иргэн 84
настай Б.Лакашт 80 сая төгрөгийн батламжийг дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа,
Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Ганцэцэг
нар гардуулан өглөө.