Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Монсертф ХХК, Ворлд стандарт консталдинг ХХК, Олон улсын стандартын академитай хамтран 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Налайх дүүргийн Соёлын ордонд олон улсын ISO стандартын талаархи мэдлэг ойлголт өгөх, ач холбогдлыг таниулах зорилготой форум, хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Нэргүй нээж үг хэлэв. Дараах сэдвүүдээр илтгэл, танилцуулгыг хамтран зохион байгуулагчид хийлээ. Үүнд:
1. “Олон улсын стандартын академ”-ийн Гүйцэтгэх захирал Н.Уранчимэг
“Олон улсын стандартын талаарх ойлголт ба танилцуулга”
2. “Ворлд стандарт консалтинг” ХХК-ний Гүйцэтгэх захирал Д. Цэрэнжав Олон улсын стандартыг аж ахуйн нэгжид амжилттай нэвтрүүлэх боломжууд
3. “Ворлд стандарт консалтинг” ХХК-ний ерөнхий зөвлөх, Олон улсын тэргүүлэх аудитор Ж.Чанцалням
“Олон улсын стандарт”-ын танилцуулга
4. “Монсертф туризм” ХХК Гүйцэтгэх захирал Гансүх
“Аялал жуулчлалын салбарт стандарт нэвтрүүлэх ач холбогдол”
5. Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ганцэцэг
“Чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO45001:2018 стандартыг Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагад нэвтрүүлж эхэлсэн туршлага” сэдэв
6. “Монсертф ХХК”–ний Ерөнхий захирал Г.Билгүүн
“Аливаа асуудлыг чанарын дэд бүтцээр нь хөгжүүлэх арга зүй” сэдэвээр тус тус танилцуулга хийлээ.
Энэхүү арга хэмжээнд Налайх дүүргийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахун нэгж, иргэд оролцсон.