Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны хаалтын хүндэтгэлийн чуулган 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр боллоо.
Чуулганаар дараах асуудлыг хэлэлцсэн:
1. Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд үнэлэлт, дүгнэлт өгөх.
2. Хурлын ажлын хороодын санал дүгнэлт
3. Төрийн дээд одон медаль гардуулах үйл ажиллагаа.
Дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй хуралдааныг нээж, Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016-2020 оны сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд дүүргийн эдийн засаг, нийгэм, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, иргэдийнхээ ажиллаж, амьдрах орчин нөхцлийг сайжруулах дүүргийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй холбоотой бодлогын баримт бичиг, хөтөлбөр, төсвийг хуулийн хүрээнд хэлэлцэн баталж, түүний хэрэгжилт үр дүнг сонсож, үнэлэлт дүгнэлт өгөн цаашдын бодлого төлөвлөлтөө шийдвэрлэж баг хамт олноороо зорьсноо бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн өндөр амжилт бүтээлийн он жил болсныг онцлон тэмдэглээд амжилт хүслээ.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, хэрэгжүүлсэн томоохон ажлуудаа онцлон танилцуулж, төлөөлөгч болон хамтран ажилласан баг хамт олондоо талархлаа илэрхийллээ.
Төлөөлөгчид “Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн биелэлтийг 100 хувийн саналаар "БҮРЭН ХАНГАЛТТАЙ" үнэлгээ өгсөн.
Төлөөлөгчид “Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн биелэлтийг 100 хувийн саналаар "БҮРЭН ХАНГАЛТТАЙ" үнэлгээ өгсөн.