Налайх дүүргийн Сонгуулийн хорооноос Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд сонгогчдын хамгийн олон санал авсан 24 нэр дэвшигчдийг Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолыг дүүргийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Г.Сарангэрэл, гишүүн Х.Баттулга нар 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүйд өргөн барьлаа.
Налайх дүүргийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 25283 иргэн бүртгэгдсэнээс 13596 нь буюу нийт сонгогчдын 53,8хувь нь саналаа өгч, сонгуульд оролцсон байна.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй сонгуулийг холбогдох хууль хуулийн дагуу шуурхай зохион байгуулсан сонгуулийн хорооны баг хамт олонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэв.