Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт нийгмийн бүхий л
давхарга, олон түмнийг нийтээр хамарч эхэлсэн 1937 оны 09 дүгээр сарын 10-ны
өдрөөр төлөөлүүлэн жил бүрийн энэ өдрийг “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг
хүндэтгэх өдөр болгон улс орон даяар тэмдэглэж байх тухай” Монгол Улсын Их
хурлын 1996 оны 33 дугаар тогтоол гарч жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн
дурсгалыг хүндэтгэх өдөр болгон бүх нийтээрээ дурсч хүндэтгэл үзүүлдэг болсон.
Энэ өдрийг Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Ажлын алба, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, Сайн номуун
хийд,Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмтэй хамтран Налайх дүүрэгт 2020 оны 09 дүгээр
сарын 09-ний өдөр зохион байгуулж бэлэг дурсгал гардуулж хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэл үзүүлэх өдрөөр “Сайн
номуун” хийдийн лам хуваргууд, шавь нар хэлмэгдсэн иргэдийн гэгээн дурсгалыг
хүндэтгэж, буяны ном хурж, мандал өргөж, Эрүүл мэндийн төвийн эмч нар урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийж үйлчиллээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг
цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулиар 80,0 болон 40,0 сая
төгрөгийн нөхөх олговрыг 2019 оноос олгож эхэлсэн.Налайх дүүрэгт 27 иргэн нөхөх
олговор авахаар шүүхээр тогтоогдсон байгаа, эдгээрээс 14 иргэнд 880,0 сая
төгрөг олгогдсон байна.