Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ТУС АЖЛЫН АЛБАНЫ ХАМТ ОЛОН “НЭГ АЛБАН ХААГЧ-НЭГ ТОГЛООМ” АЯНД НЭГДЛЭЭ.

2020-09-03

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 дүгээр хороонд 150 хүүхдийн ортой 274 дүгээр цэцэрлэг, 120 хүүхдийн ортой 279 дүгээр цэцэрлэг, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-гаас хэрэгжүүлж буй ӨВС үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2 дугаар хороонд 50 хүүхдийн ортой 123 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөл 2020-2021 оны хичээлийн жилд тус тус ашиглалтад орж дүүргийн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 82,5 хувьд хүрлээ.
Дүүргийн Засаг даргын Тамгын Газраас шинээр ашиглалтад орсон цэцэрлэгүүдэд сурч хүмүүжиж байгаа энхрий бяцхан хүүхдүүдийн оюуны, бие махбодийн болон сэтгэл санааны хөгжлийг дэмжих, сургалтын таатай орчин бүрдүүлэх зорилгоор “Нэг албан хаагч-Нэг тоглоом” аяныг санаачлан зохион байгууллаа.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны хамт олон тоглоом хандивлах аянд нэгдлээ.
Тус аяныг санаачлан зохион байгуулсан дүүргийн Засаг даргын Тамгын Газрын хамт олонд талархал илэрхийлье.
ХҮҮХЭД БҮХЭН ЖАРГАЛТАЙ БАЙХ БОЛТУГАЙ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%