Налайх дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Зургаадугаар хуралдаан боллоо. Хуралдаанд
Хурлын дарга Б.Нэргүй, Тэргүүлэгч Г.Баярсүрэн,
З.Болдбаатар, С.Тунгалаг, Д.Отгонсүрэн, К.Сейтхан нар оролцож дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1.
Төрийн дээд одон медалиар шагнуулахаар тодорхойлох тухай
2.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн
хэсгийн нутаг дэвсгэр, төвийг батлах тухай
3.
“Дүүргийн төсвийн 2019 оны хөрөнгө
оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашиг”-т хийсэн гүйцэтгэлийн
аудитын тайланг сонсох
4.
“Төлөөлөгч 2020” хөтөлбөр батлах тухай асуудлуудыг
хэлэлцэв.