Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Дөрөвдүгээр хуралдаан хуралдлаа

2020-04-13

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Дөрөвдүгээр хуралдаан боллоо. Хуралдаанд Хурлын дарга Б.Нэргүй, Тэргүүлэгч К.Сейтхан, Г.Баярсүрэн, З.Болдбаатар, С.Тунгалаг, Ц.Эрбол нар оролцож дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

 

1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүүргийн  сонгуулийн хороонд ажиллах бүрэлдэхүүнийг хэлэлцэх, санал хүргүүлэх тухай

     -Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүүргийн  Сонгуулийн хоронд ажиллах Багануур, Багахангай, Налайх дүүргийн албан хаагчдаас нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар саналыг нийслэлийн Сонгуулийн хороонд тэмдэглэлээр хүргүүлэв.

 

2. Дүүргийн 2019 оны жилийн эцсийн  санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлт танилцуулах тухай

     -Дүүргийн 2019 оны жилийн эцсийн  санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайланг сонсож дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж үнэлэлт, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэв.

 

3. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойргийн нутаг дэвсгэр, төвийг батлах тухай

     -Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойргийн нутаг дэвсгэр, төвийг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэв.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%