Налайх дүүргийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Гуравдугаар хуралдаан боллоо. Хуралдаанд Хурлын дарга Б.Нэргүй, Тэргүүлэгч
К.Сейтхан, Г.Баярсүрэн, З.Болдбаатар, С.Тунгалаг, Д.Отгонсүрэн Ц.Эрбол нар оролцож дараах
асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1.
Монгол улсын Их Хурлын
Сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас болон зурагт самбарыг байрлуулах
байршил тогтоох тухай
2. Төрийн дээд одон
медалиар шагнуулахаар тодорхойлох тухай
3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бичил
тэтгэлэг олгох ажлын хэсэг байгуулах тухай
4.Тогтоолд /төсөвт/ өөрчлөлт оруулах тухай
5. “Цэцэрлэгжүүлэлтийн
алба ОНӨААТҮГ” байгуулсан тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай
6. “Эрүүл налайхчууд”
дэд хөтөлбөр батлах тухай
7. Хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулах тухай
8. Ажлын хороодын хурлаас гаргасан санал
дүгнэлтийг танилцуулах тухай
“Эрүүл налайхчууд” дэд хөтөлбөр
нь дүүргийн
хүн амын зорилтот бүлэг, даатгалгүй иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж
үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх
зорилтын хүрээнд 2020-2021 онд
хэрэгжүүлэх 6 бүлэг заалтаар батлагдав.
Тус хөтөлбөр хэрэгжснээр Халдварт болон Халдварт бус
өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил болон эрт илрүүлэх, оношлогоо эмчилгээний цогц
тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагын оролцоонд түшиглэн бэхжүүлж,
Халдварт болон Халдварт бус өвчинтэй иргэнийг эмчийн хяналтанд эрт авч өвчлөл
нас баралтын тоог бууруулах нөхцөл бүрдүүлэх болно.