Сургалтын зорилго:
Олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүдэд “Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилд хяналт тавих, үнэлгээ хийх” талаар мэдлэг олгох.
Дүүргийн олон нийтийн хяналтын зөвлөлийн шинээр томилогдсон 4 гишүүн, 1-8 дугаар хорооны олон нийтийн хяналтын дэд зөвлөлийн 37, нийт 41 гишүүдэд “Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилд хяналт тавих, үнэлгээ хийх талаар мэдлэг олгох сургалт”-ыг 2020 оны 03 дугаар сарын 18,20,24,25,26, 4 дүгээр сарын 09-ний өдрүүдэд Налайх дүүргийн ИТХ-ын иргэний танхимд зохион байгуулсан. Коронавирусын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж олон хүнийг хамруулсан сургалт хийхийг хязгаарласан тул сургалтыг 6 өдөр зохион байгуулсан.
Сургалтыг дүүргийн Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга Д.Умбаруу, нарийн бичгийн дарга А.Ганцэцэг нар зохион байгуулж, дараах мэдээлэл, заавар зөвлөгөөг өгсөн.Үүнд:
-“Олон нийтийн хяналтын зөвлөл” байгуулах болсон үндэслэл, дүүргийн Олон нийтийн хяналтын зөвлөл, хороодын олон нийтийн хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн, “Олон нийтийн хяналтын зөвлөлийн ажиллах журам”-ыг танилцуулав.
-Хороодын ИНХ-аар 2021 оны ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санал авах, эрэмблэх явц, дүүрэгт 2020 онд улс, нийслэл, дүүргийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудад хяналт тавих, үнэлгээ хийх аргачлал, хөтлөх маягт, тайлагнах талаар заавар зөвлөгөөг өгч, гарын авлага, материалаар хангасан.